7 хоногийн онцлох

ОНЦЛОХ СЭДЭВ

Дэлхий дээр 7 секунд тутамд нэг эмэгтэй хүчирхийллийн улмаас амь насаа алдаж байна. Энэ тоог үржүүлвэл цагт 540, хоногт 13 мянга орчим эмэгтэй хүчирхийллийн золиос болж хорвоог орхиж байгаа юм.

Харин Монгол улсад хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн тоо минут, секунтээр хэмжигдэхгүй ч гэр бүлд болон нийгэмд далд хэлбэрээр оршдог хүчирхийллийн хар толбо улам томорсоор байна.

Орхон аймагт гэхэд л зөвхөн бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа насанд хүрээгүй охидын тоо жилд дунджаар 5-аас буурахгүй байгаа нь бид энэ асуудлыг үл тоомсорлож болохгүйг харуулдаг.

Энэ 7 хоногийн Онцлох сэдэв Мартын 8.

Уламжлалт баяр цагаан сарын хөл шуугиан намжаагүй, хэтрүүлж хэлбэл идсэн хоол шингээгүй шахам байхад Мартын 8 боллоо. Манайхан дахиад л баярлалаа.

Мартын 8-наар бид баярлахаас илүү мартагдаж орхигдсон, магадгүй анхаарлын гадна байгаа эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн асуудалд анхаарал хандуулж хэвшмээр.

Жишээ нь энэ өдрийг угтаж эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар улс орны хэмжээнд судалгаа явуулж, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшний оролцоо, эрх тэгш байдал, хууль эрхзүйн орчин, хүчирхийллийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, судлаач, шинжээчдийн байр суурийг сонсож, нийгэмд төрөл бүрийн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулдаг өдөр болговол илүү утга учиртай.

Хоосон баярлаж, даган дуурайж, хэлбэр хөөхөөс илүү асуудлын агуулга, мөн чанарт ач холбогдол өгч сурвал яасан юм бэ. Дарга нар эмэгтэйчүүдээ хүндэлдэг хүн болж хэлбэр төдий мэндчилгээ дэвшүүлэхээс илүү  тэдний эрхийн асуудлаар энэ өдөр ганц өгүүлбэр хэлбэл үнэ цэнэтэй. 450 мянган төгрөгөөр 14 настай охиныг хүчирхийлж болох мэт хууль хэрэгжиж эхэлсэн талаар олон нийтийн сүлжээгээр шуугьж байна. Үүнд эрх баригчид тайлбар хэлбэл яасан юм.   Хэнд ч хэрэггүй өргөмжлөл  гардуулж, цэцэг барьж гүйхээс илүү хүчирхийллийн золиос болсон охидын төлөө дуугарч, бодлогын асуудалд анхаарал хандуулах цаг болсон.

ОНЦЛОХ АСУУДАЛ

Эрдэнэт хот 28 мянган өрх, 100 мянга гаруй хүн амтай. Тэдгээрийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын олон мянган айл өрх хаврын хаварт нэгэн хүндрэлтэй учирдаг. Зөвхөн хүндрэл биш эрсдэл, аюул гамшиг юм. Энэ 7 хоногийн онцлох асуудал Шар усны үер.

Сүүлийн 5 жилд Эрдэнэт  хотод нийт 9 удаагийн үер усны гамшиг болсны улмаас 7 хүний амь нас эрсэджээ. Үүнээс гадна эд материалын хохирол олон зуун саяар тоологдоно.

Цаг агаар дулаарч байгаа энэ цаг үед шар усны үер бол Эрдэнэт хотын гэр хорооллын тодорхой хэсгүүдэд бодитой эрсдэл болоод  байна.

Хотын хэмжээнд нийт 44 км үерийн хамгаалалтын далан суваг барихад 22 тэрбум төгрөг шаардлагатай. Зураг төсвийг нь 2015 онд боловсруулсан боловч одоо хүртэл ажил урагшлаагүй нь төсөв мөнгөтэй холбоотой. Орон нутгийн төсөв дийлэхгүй, улсын төсөв боломжгүй.

2017 онд орон нутгийн төсвийн 532 сая төгрөгөөр Шанд, Даваат багт нийт 320м, Говил багт 682м үерийн далан шинээр барьж ашиглалтад оруулсан гэсэн албаны мэдээ байна.

Өнгөрсөн 7 хоногт ХЗА, БӨС, ХТГ, ОБГ-ын мэргэжилтнүүд үерийн хамгаалалтын далан, суваг, авто машины болон явган хүний гарц, ус зайлуулах шугам хоолойн ашиглалтын байдалд үзлэг хийжээ. Дээрээ уулын цас хөдлөөгүй, доороо суваг шуудуу нь цасаар хунгарлаж, хогоор дүүрсэн байгаа нь үерийн өмнөх нөхцөл байдал юм.

Уулын цасыг зөөж барахгүй, урсах сувгийг нь татах мөнгөгүй учраас ард иргэддээ анхааруулж сэрэмжлүүлэхээс өөр арга зам одоохондоо алга бололтой.

ОНЦЛОХ ХҮН

Өнгөрч байгаа 7 хоногийн онцлох хүнээр Аймгийн Эрүүл мэндийн газрын шинэ дарга Цогтбаатарын Мөнхцэцэгийг онцолж байна. Боловсролын хувьд хувьд тэрээр 2010 онд ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн, тус сургуульдаа хөнгөвчлөх эмчилгээ, дотрын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Харин ажлын туршлагын хувьд 2010-2011 онд Орхон аймгийн БОЭТ-д хавдрын эмч, 2011-2017 онд Орхон аймгийн БОЭТ-д Дотрын эмч, 2017 оноос Аймгийн эрүүл мэндийн газарт мэргэжилтнээр ажиллажээ.  Өмнөх дарга М.Баттүвшин ажлаа өгөхөөсөө өмнө 3 сарын хугацаанд акттай байсан байна.

Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа,  Вьетнам Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Орхон аймагт ажилласан, Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдаан болсон, Тогтмол хэвлэл үүсч хөгжсөний 205 жилийн ой тохиосон, Хүчирхийллийн эсрэг “Аз жаргалын 1000 алхам” нэртэй жагсаал болсон зэрэг үйл явдлуудтай нэгэн 7 хоног өнгөрч байна. Та бүхний ирэх 7 хоногийн ажилд амжилт хүсье!

5 Comments

  • Jordan Whalan
    Хариулах

    I feel that is one of the so much important information for me. And i am happy reading your article. However want to commentary on few normal issues, The website taste is wonderful, the articles is in reality great : D. Good activity, cheers

  • michael kors outlet store
    Хариулах

    I simply wished to appreciate you once more. I am not sure the things I would have sorted out in the absence of the smart ideas documented by you on this subject. It previously was the daunting issue for me, nevertheless observing this specialized style you managed that forced me to cry for happiness. Now i’m happier for your information and then expect you know what an amazing job that you are doing educating most people thru your webpage. I’m certain you have never got to know all of us.

  • adidas nmd
    Хариулах

    Thank you so much for providing individuals with remarkably breathtaking opportunity to discover important secrets from here. It is always so pleasurable and jam-packed with amusement for me personally and my office co-workers to search the blog not less than 3 times in one week to read the newest items you have got. Not to mention, we are actually happy concerning the stunning techniques you give. Certain 2 facts in this posting are in truth the most beneficial I’ve ever had.

  • ferragamo sale
    Хариулах

    I’m also commenting to make you be aware of of the fabulous discovery my friend’s princess encountered studying your site. She mastered many pieces, which included how it is like to possess a marvelous giving mood to have the rest completely gain knowledge of some very confusing things. You actually exceeded readers’ expected results. I appreciate you for delivering the powerful, trustworthy, revealing and as well as unique thoughts on this topic to Lizeth.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>