Шуурхайн сониноос

7 хоног бүрийн Даваа гарагт Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн болдог. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан явууллаа. Эхлээд өмнөх шуурхайн үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон иргэдээс ирсэн санал гомдлын мэдээллийг сонслоо. Дараа нь Төрийн Захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд шинээр томилогдсон Аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг танилцууллаа. Засаг дарга Д.Батлут 8 дугаартай захирамж гаргаж Аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар Цогтбаатарын Мөнхцэцэгийг томилжээ.

 

Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт мэдээлэл хийх үеэрээ шүлхий өвчнөөс сэргийлэх чиглэлээр хийж байгаа вакцинжуулалтын ажлын талаар ярилаа. Зарим айл малдаа вакцин хийлгэхгүй гэж эсэргүүцэн ажилд саад болж байгааг тэрээр онцоллоо.

 

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй хүмүүсээс авах Солонгос хэлний шалгалтын бүртгэл эхэлжээ. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор мэдээлэл хийх үеэрээ энэ талаар дурдлаа.

 

Аймгийн Засаг даргын Шуурхай зөвлөгөөнд мэдээлэл өгөх хүмүүс урьдчилан нэрээ өгч төлөвлөгөөнд оруулдаг. Үүнийг зөрчиж гэнэт мэдээлэл хийдэг байдлаа болихыг хэлтэс, агентлагийн дарга нарт Д.Соёлчхүү дарга санууллаа.

 

Цас ихтэй байгаа. Цаг агаар гэнэт дулаарах төлөвтэй байна. Тиймээс шар усны үерээс иргэдийг сэрэмжлүүлэх чиглэлээр ажиллахыг Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Онцгой байдлын газар болон Баян-Өндөр сумын Засаг даргад үүрэг болголоо.

 

Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар Орхон аймагт ирж элэг тайрах хагалгаа хийжээ. Энэ хагалгаанаас суралцаж цаашид манай эмч нар орон нутагтаа хийх боломжтой гэж  шуурхайн үеэр мэдээлэл өгсөн БОЭТ-ийн Захирал Б.Батсүх хэллээ.

176 Comments

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>