Д.АЛТАНХУЯГ ДАРГА АМ НЭЭХ ҮҮ?

Д.АЛТАНХУЯГ  /ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА/

Орхон аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс нэг гишүүн нь гарснаар тус нам бүлэггүй болжээ. 2016 оны сонгуулиар гурван суудал авч бүлэг байгуулах босго давсан сөрөг хүчний гурван төлөөлөгчийн нэг болох Д.Батхишиг намаасаа гарах хүсэлтээ намын даргадаа өгч, бүлгээсээ гарч байгаагаа Хурлын даргад мэдэгджээ. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт буюу 2-р сарын 23-нд хуралдсан Аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдааны төгсгөлд Хурлын дарга П.Пүрэвлхагва мэдээлэл өгсөн байна.

Эргэн харвал, 2000 оны сонгуульд тухайн үеийн МАХН үнэмлэхүй ялалт байгуулахад Орхон аймагт Ардчилсан нам 2 суудал авч байжээ. Түүнээс хойш ялалт ялагдлын аль аль нь энэ намд байсан ч Аймгийн ИТХ-д бүлэггүй болох хэмжээнд хүрч байсангүй.

Тэр тусмаа бүлэгтэй байсан нам бүрэн эрхийн хугацааны талд нь хүрээд ШАТ УРУУДАЖ бүлэггүй болсон нь улс төрийн намын хувьд яах аргагүй УХРАЛТ.

Уул шугамдаа бол Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын гурван төлөөлөгч ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ шиг хамт байж, эрх баригчдын алдаатай бодлого шийдвэр дээр сөрөг хүчний дуу хоолойг тод томруун гаргаж ажиллах учиртай байлаа. Мөн хувь улс төрчийн хувьд олон нийтэд ТОДОРЧ ХАРАГДАХ БОЛОМЖ олонхын төлөөлөгчдийг бодвол цөөнхийн ГУРАВ-т илүү байсан.

Гэвч тэгсэнгүй. Хамт байсангүй. Сөрөг хүчин болж чадсангүй. Тодорч харагдсангүй. Харин ч хоорондоо харшиж, бүлгийн даргын суудлаа булаацалдаж, эцэст нь нэг нь намаасаа гарснаар үлгэр жаргалаа.  Яагаад?

Бүлгээ БҮЛЭГ шиг байлгаж, сөрөг хүчний дуу хоолойг гурван төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлж, нөгөө тулгын гурван чулууг жинхэнэ ЧУЛУУ болгох, улмаар дараагийн сонгуулийн ялалтын сууриа бэлдэх арга ухаан, улс төрийн хараа намын даргад л байх ёстой байлаа. Д.Алтанхуяг даргад.

Гэвч бас л тэгсэнгүй. Гуравхан хүний эв нэгдлийг хангасангүй. Харин ч нэгээс нь бүлгийн даргын суудлыг булааж нөгөөд нь өгөх зэргээр дэндүү явцуу үзлээр, дэндүү давчуу нөхцөлд, дэндүү өчүүхэн нүүдэл хийсээр тулгын гурван чулуугаа бутаргаж орхилоо. Холхиж холбирсон хоёрхон чулуун дээр тогоо яаж тогтох билээ дээ.

Одоогоос бараг жилийн өмнө Ардчилсан нам бүх гишүүдээсээ удирдлагаа улс орон даяар сонгох юм болов. Түүнийгээ Монголын улс төрийн намуудын түүхэнд шинэ алхам гэж нэрлэв. Тэрхүү шинэчлэл гэгчийн дагуу Орхон аймагт ч намын даргын сонгууль боллоо. Сөрөг хүчний дуу хоолойг Д.Алтанхуяг шиг сайн гаргаж чадах хүн Аймгийн Ардчилсан намд байхгүй гэж тэр үед ухуулж байв. Зэс-Эрдэнэ нэрээр тэмцэл сайн хийсэн хүн манай намын ТҮҮЧЭЭ болж мятаршгүй тэмцэх туршлагатай гэж намынх нь зарим нөхөд ч түүнийг магтан дуулж байлаа.

Нээрээ ч Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг арын хаалгаараа зугттал тэмцэж байсан хүн эрх баригчдыг бол гарах хаалгагүй болтол нь тэмцэх байх гэж итгэж дэмжсэн хүн ч байсан л биз.

Гэхдээ түүний ЯЛАЛТЫН ЗЭС сонгуультай уралдан цухуйж, Орхон аймгийн Ардчилсан намын олон зуун гишүүд, дэмжигчид дотоод сонгуулийн зохион байгуулалт, үр дүнд сэтгэл дундуур, бухимдалтай, зарим нь нулимстай байсан дүрс бичлэгүүд баримт болон үлджээ.

ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙН ТАЛААР НАМЫН ГИШҮҮД ЯРЬЖ БАЙНА /2017.04.02/

Намын шинэчлэлээр гарч ирсэн ШИНЭ ДАРГА сөрөг хүчний туг болон намирсангүй. Эрх баригчдыг Гарах хаалгагүй болтол нь ч тэмцсэнгүй. Аймгийн Засаг даргын зургийг хогийн саванд чихсэн эсэргүүцлийн жагсаалдаа ч өөрөө харагдсангүй. Аливаа асуудлаар хэвлэл мэдээлэлд ам нээсэнгүй. Сөрөг хүчний удирдагчийн байр суурийг нэг ч удаа илэрхийлсэнгүй.

Харин Аймгийн ИТХ-д суудалтай гурван төлөөлөгчөөрөө ОРОЛДСООР бүлэггүй болгож авлаа. Одоо ИТХ-ын тэргүүлэгчдийн дунд төлөөлөлгүй, дуу хоолойгүй болно. Намын дарга болсон зорилго нь энэ үү, өнөөх намын шинэчлэл гээч нь энэ байв уу?

Зэс-Эрдэнийн гэх тодотголтой явахдаа ярихаас хэзээ ч буцдаггүй, хэвлэл мэдээлэлд нээлттэй байсан Д.Алтанхуяг дарга Намын удирдагч болоод амандаа ус балгасны учир юу вэ?

Орхон аймгийн Ардчилсан нам ИТХ-д бүлэггүй болсон ШИНЭЧЛЭЛ-ийн учир шалтгааны талаар тэрээр ам нээх үү?

 

 

 

 

6 Comments

  • jordan 11
    Хариулах

    I wish to express my respect for your kindness supporting men who actually need help with in this area of interest. Your special commitment to getting the solution all around became surprisingly valuable and has frequently helped associates just like me to achieve their goals. Your important tips and hints implies much a person like me and even further to my office colleagues. Many thanks; from everyone of us.

  • adidas ultra boost
    Хариулах

    I not to mention my guys ended up analyzing the best advice from your site while suddenly got an awful feeling I had not thanked the blog owner for those tips. These people came certainly joyful to read all of them and have in effect definitely been using these things. We appreciate you turning out to be really kind and for finding this form of fantastic areas millions of individuals are really eager to learn about. Our sincere regret for not expressing gratitude to sooner.

  • adidas nmd
    Хариулах

    I truly wanted to jot down a comment so as to express gratitude to you for those amazing facts you are writing at this website. My considerable internet lookup has at the end been compensated with reliable ideas to talk about with my companions. I ‘d say that we site visitors actually are unequivocally lucky to dwell in a superb network with so many perfect people with very beneficial hints. I feel rather fortunate to have discovered your entire web pages and look forward to so many more cool times reading here. Thanks a lot again for everything.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>